Зайпескийн Талстжилтат Технологийг хөгжүүлэхэд хамгийн чухал нь бетоны химийн болон физик бүтцийг ойлгох байсан юм. Бетон бол сүвэрхэг материал. Бетоны хоолой шиг нүхжилт нь түүний массын энгийн хэсэг бөгөөд дотор нь ус болон бусад шингэн урсгадаг. Зайпекс дахь судлаачид эдгээр нүх сүвийг дүүргэж, ус болон бусад шингэний нэвчилтийг бүх талаас зогсоох химийн арга байж болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Тархалтын үйл явцыг ашиглан, Зайпексийн бараан дахь бодис усаар дамжин бетоны нүхжилт рүү нэвтэрч тархдаг. Энэ үйл явц нь Зайпекс, чийг болон цементын усжилтын дагавар бодисын хоорондох химийн урвалыг хурдасгаж, усанд үл уусах шинэ талстат бүтэц үүсгэдэг. Энэ дотоод бүтэц нь нүхэн сүвийг дүүргэж, бетонд ус нэвтрэхгүй болдог.
Зайпекс Талсжилжтат Технологи нь одоо үед дэлхий даяар мянга мянган өөр өөр ус үл нэвтрүүлэх төсөлд ашиглагддаг нь анхны санаа нь хичнээн амжилттай байсныг батална. Талстжилтат ус үл нэвтрүүлэх технологи нь Зайпексын химичид бетоныг юу болохыг судалж, хэрхэн сайжруулж болох талаар судалгаа хийсэн учраас хөгжсөн санаа билээ. Одоо үед бид энэ заншлыг үргэлжлүүлсээр байгаа билээ.
-
Зайпексийн Талсжуулалтын Технологи гэж юу вэ?
Зайпексийн Талсжуулалтын Технологийн хөгжлийн үндэс нь бетоны физик-химийн бүрдэлийг сайтар ойлгох явдал юм.
Бетоны бүтэцэд хонгил хэлбэрийн капилляр нүх сүвийг агуулсан хэсэг байх ба үүгээр ус болон чийг, химийн элементүүд бүрэн нэвчих боломжтой байдаг. Ингэснээрээ бетоны дотоод өгөршилийг үүсэх нөхцөлийг бүрдүүлж шинж чанарыг нь бууруулдаг.
Зайпексийн судлаачид эдгээр сүвэрхэг бүтцийг бүх чиглэлд нь интеграл нягт хатуу бүтэцрүү химийн нэмэлт боловсруулалтаар шилжүүлж болохыг тогтоосон.
2
-
Зайпексийн Талсжуулалтын Технологи
элементүүд нь бетон руу усны үйлчлэлээр нэвтэрснээр каталик урвалын үр дүнд бетоны сүвэрхэг бүтцэд уусдаггүй талстын ургалтыг явуулж дүүргэж өгдөг. Энэ ургалт болон урвал нь тасралтгүй явагдсанаар бетоныг байнгийн ус нэвчилтээс хамгаалан бусад шинж чанарыг нь нэмэгдүүлж байдаг.
3
-
Bio-San C500 технологийн анимэйшн
Энэ анимэйшн видеогоор "Xypex Bio-San C500" хольц ариутгах татуургатай холбоотой бетон байгууламжид микробын гаралтай зэврэлтийг (МГЗ) хэрхэн шийдвэрлэж байгааг харуулна.
3